БУСДЫН ЯТГАЛГАНД БҮҮ АВТ, ТА Ч БАС ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Олон нийтийн сүлжээ ашиглан иргэдээс тодорхой хэмжээний хураамж авч, аливаа хэлбэрийн мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцох явдал ард иргэдийн дунд түгээмэл гарч байна. Цаашид ч гарах хандлага өндөр байна. Үүнээс гадна фэйсбүүк сүлжээгээр мөнгө алдсан тухай гомдол хууль, хяналтын байгууллагад ихээр ирж байгаа бөгөөд шалтгаан нь мөрийтэй тоглоом тоглосонтой холбоотой гэж үзжээ. Ард иргэдийн хуулийн мэдлэг дутмаг, өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил ихсэж хуулийн шийтгэл хүлээсэн, мөн эд хөрөнгө, санхүүгээр хохирсон хүний тоо нэмэгдсээр байна.

Иймд иргэн та хөзөр, шоо, шагай болон өөр бусад эд зүйл ашиглан ашиг олох зорилго бүхий үйл ажиллагаанд автахгүй байх, зохион байгуулахгүй байхыг

АНХААРУУЛЖ байна. Хэрэв дээрх зөрчлийг гаргавал иргэнийг “Зөрчлийн тухай хууль”-д заасны дагуу14 САЯ ТӨГРӨГ ЭСХҮЛ 3 ЖИЛ ХҮРТЭЛ ХОРИХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛНА. Үүнийг бусаддаа сануулж, ийм төрлийн арга хэмжээнд санамсаргүй болон санаатай байдлаар оролцохгүй байхыг уриалж олон нийтэд түгээхийг хүсье.

 

Эх сурвалж: zasag.mn

Tell Us What You Think
0Like0Love0Haha0Wow0Sad0Angry