Ротаракт клуб нь 18-30 хүртэлх насны нийгмийн сайн сайхны тусын тулд, өөрөөсөө давж бусдад тусалья уриатай сайн дурын үйл ажиллагаа явуулдаг залуусын нэгдэл юм. Монгол улсын нийт 13 Ротаракт клубүүд нийлэн “Бяцхан баатрууд” төслийг 8 дахь жилдээ хэрэгжүүлэн нийт 200 өрхийн хүнсний хэрэгцээт бүтээгдэхүүнд шаардагдах хөрөнгийг амжилттай цуглуулан, өнөөдөр Сүхбаатар дүүргийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Хөл хорио тогтоосонтой холбогдуулж хүнд нөхцөлд амьдарч буй айл өрхүүдэд хүнсний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг бэлэглэх, хүүхдүүдэд нь мөн шинэ жилийн бэлгийг бэлэглэхээр зорьжээ.
Чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан тус клубын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтэс

