24 настай Монгол залуу дэлхийд чансаа дээгүүр холбооны гэрээнд үзэг зурлаа

Дэлхийн WBC холбооны Муайтайн төрөлд Өмнөд Солонгосын аваргын бүсийг авсан анхны Монгол тамирчин Н.Чингүнжав өнөөдөр БНСУ-ын ROAD FC холбоотой гэрээ хийж байна. Ингэснээр манай тулаанч мэргэжлийн холимог тулааны төрөл рүү сэлгэн илүү хариуцлагатай, хүндтэй үүргийг хүлээн авч байгаа юм.

Н.Чингүнжав нь дэлхийн таеквондогийн ОУХМ бөгөөд Монгол улсын 6 удаагийн аварга болж байсан ба мэргэжлийн 12 тулаанаас 11-т нь ялалт байгуулж Шүүтбоксийн бүх Японы аварга олон тулаанд эх орныхоо нэрийг мандуулсан өсөх ирээдүйтэй чадварлаг тулаанч гэдгээ харуулаад амжсан.

Сонирхуулахад уг холбоо нь Өмнөд Солонгос , Бразил, Хойд Америк, Хятад, Япон зэрэг олон орны 300 гаруй тамирчдыг эгнээндээ элсүүлсэн ба 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол тулаанч М.Нандин-Эрдэнэ ROAD FC холбоонд хоёрдугаарт БНСУ-д дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг дэлхийн хэмжээний тулаанч юм. Ийнхүү залгамж халаа болон М.Нандин-Эрдэнийн араас шил даран орж буй тулаанчийн амжилтын зам нь нээгдэж байна.

Tell Us What You Think
3Like0Love0Haha0Wow0Sad0Angry