Коронавирусээс болж Stranger Things цувралын 4-р бүлгийн зураг авалт зогслоо

АНУ-д коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаагаас үүдэн үндэсний онц байдал зарлалаа. Үүний уршгаар кино салбарт ч хүнд цохилт болж байна. Энэ онд нээлтээ хийхээр байсан Mulan, Fast and Furious 9, A Quiet Place 2, James Bond: No Time to Die зэрэг кинонуудын нээлт хэдэн сараас хойшилж байна. Мөн стрийминг үйлчилгээний том төлөөлөгч болох Netflix-н кинонууд ч хойшилж байна. Дэлхий даяар хэдэн зуун сая үзэгчтэй Stranger Things цувралын 4-р бүлгийн зураг авалт ч хойшилжээ. Netflix компани 3-р сарын 16-с эхлэн АНУ-н нутаг дэвсгэрт хийж буй бүх кино зураг авалт, кино продакшнаа түр зогсоож байгаагаа зарлажээ. Харин АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна зураг авч байгаа “The Witcher” цуврал гэх мэт зарим кинонуудын хувьд тус бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан үргэлжлүүлэх боломжтой кино зураг авалтаа үргэлжүүлэх юм байна.

Stranger Things цувралын 4-р бүлгийн зураг авалт дөнгөж эхлээд байсан бөгөөд энэхүү түр зогсолтын улмаас 2021 оны зун нээлтээ хийх эсэх нь одоогоор тодорхойгүй болоод байна.

Эх сурвалж: screengeek.net

Tell Us What You Think
0Like0Love0Haha0Wow2Sad1Angry