Дэлхий даяар вирус тараах даалгавар гүйцэтгэдэг видео тоглоомыг хорилоо

Дэлхий даяар вирус тараах даалгавар гүйцэтгэдэг Plague Inc тоглоомыг Хятадад хориглолоо. Ndemic Creations компанийн бүтээсэн тус тоглоомыг Хятадын аппликейшн дэлгүүрээс “хууль бус агуулга” нэрийн дор хасжээ.

Ndemic Creations компанийн төлөөлөгч “Хятадын кибер орон зайн удирдах газраас тус тоглоомыг хориглосон. Коронавирусийн тархалтаас болж хориглосон эсэхийг нь би мэдэхгүй. Харин дэлхийн Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвөөс тоглоомыг боловсролын ач холбогдолтой гэж үзсэн” хэмээв.

Тус тоглоом найман жилийн өмнө цацагдсан бөгөөд өдгөө дэлхий даяар 130 сая тоглогчидтой юм. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард Хятад улсад хамгийн их зарагдсан тоглоом болсон байна.

Уг тоглоомд тоглогчид өөрсдийн сонгож, бүтээсэн вирусээ дэгдээж, дэлхийн хүн амыг устгах даалгавар гүйцэтгэдэг бөгөөд онгоцны нислэг, жуулчдын шилжилт хөдөлгөөнийг ашиглан тахлыг түргэсгэдэг юм.

Tell Us What You Think
0Like0Love1Haha0Wow0Sad1Angry