Монголын шинэ үеийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон залуу репперүүд хамтран “Надад хамаагүй” хэмээх цоо шинэхэн уран бүтээлээ 2020.03.09-д цацжээ. Тодруулбал, реппер Roockie , 168 , Pacrap, Don dior , Wolfizm, Loce нар нэгдэн уран бүтээлээрээ дамжуулан залуусыг уриалж эхэлсэн байна.

Аяны хувьд цаашдаа олон уран бүтээлч , нийгэмд нөлөөлөгч залуусын дуу хоолойгоор дамжуулан залуу үеэ идэвхтэй, нийгмийн оролцоотой, өөрсдийн үзэл бодол, сонголттой байхыг уриалан ажиллах аж.