Flu болон Contagion кинонуудыг ҮЗЭХГҮЙ БАЙХ шалтгаанууд

Айдас, худал мэдээллүүдээс үүссэн стресс гэх зүйлс бидний дархлааг муутгаж чаддаг.

Дэлхий дахинаа царт тахлын хэмжээнд хүрээд байгаа Coronavirus/COVID-19 далимаар Монголын ихэнхи телевизийн сувгуудаар, интернетээр нилээдгүй хүмүүс Солонгосын “Flu” (2013) киног үзэж байгаа нь ажиглагдаж байна. Монгол гэлтгүйгээр дэлхий дахинаа ч 2011 онд гарч байсан “Contagion” (2011) кино хамгийн их түрээслэгдэж мөн үзэгдсэн кинонуудын нэг болжээ.

Харин та эдгээр 2 киног заавал үзэх хэрэгтэй юу? Үгүй. Flu болон Contagion кинонууд хоёул зохиомол харин Coronavirus бол бодит хэдий ч айдас, худал мэдээллүүдээс үүссэн стресс гэх зүйлс бидний дархлааг муутгаж чаддаг. Энэхүү хоёр киноны нийтлэг зүйлс нь гэвэл H5N1 болон MEV-1 гэж нэрлэгдэх вирусууд Коронавирусээс хэд дахин хор хөнөөлтэйгөөр гарч хэдэн мянгаас хэдэн сая хүмүүсийн амийг маш хурдан хугацаанд авч оддог ба үүнээс үүдэлтэй ард иргэдийн мэдээллийн хомсдол болон үймээн самуун дэгддэг юм.

Хэрвээ та энэхүү кинонуудыг үзэх гэж байгаа бол уг хоёр киноны баримтууд, товч мэдээллүүдийг хүргэе:

“Flu” кино 2013он.

2013 онд гарсан Солонгосын Flu кинонд Bundang хотод дэгдэх H5N1 вирусийн халдвараар голчлон онцгой байдлын оппа, эмч болон түүний охины талаар гардаг. Энэхүү киноны тахлын хувьд вирусын халдвар авсан хүн ердөө 36-цагийн дотор үхдэг бөгөөд вирусын халдвар хэрхэн тархаж байгаа, хайр дурлал, адал явдлыг багтаасан юм. Киноны эхлэл хэсэг түгшүүртэй, айдастай эхэлсэн ч өрнөл болон төгсгөл хэсэг тийм ч бодит байсангүй. Харин олон нийтийн үймээн самуун, хүмүүсийн хувиа хичээх байдлыг сайн харуулж энэ нь бидэнд хиймэл айдасыг төрүүлэх муу талтай билээ.

Жүжигчдийн хувьд Hyuk Jang, Soo Ae, Hee-joon Lee, Солонгос ардын оппа Kang-ho Song болон бусад олон олны танил тоглосон юм.

“Contagion” кино 2011он.

Харин Contagion киноны хувьд кино шүүмжлэгчдээс бодит байдалтай ойр, киноны хийц, жүжигчид гээд олон эерэг үнэлгээг авч чадсан юм. Жүжигчдийн нэрсээс дурдвал Matt Damon, Gwyneth Paltrow, Jude Law, Laurence Fishburne г.м олон олны танил жүжигчид тоглосон.

Сарьсан багваахайгаас хүнд халдсан энэхүү вирус нь мөн л адил Коронавирусээс хэд дахин хор хөнөөлтэйгөөр гардаг ба хэдхэн долоо хоногийн дотор 26-сая хүний амийг авч оддог. WHO буюу Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, эмнэлгүүд, судлаачид болон жүжигчин Jude Law-ийн тоглосон нууц хуйвалдааны онол гаргагч влоггерийн дүр хүртэл маш чухал зүйлсийг харуулдаг.

Хэрвээ та хамгийн бодит тахлын хишээтэй киног үзэхийг хүсвэл Flu биш Contagion киног үзээрэй гэж зөвлөе. Маскаа сайн зүүж, гараа сайн угаагаарай. 😷

Tell Us What You Think
2Like0Love0Haha1Wow0Sad0Angry