Apple: Дэлгүүрүүдээ түр хаах шийдвэр гаргажээ

Apple компани БНХАУ-аас бусад улсуудад байрлах бүх дэлгүүрүүдээ гуравдугаар сарын 27-ны өдрийг хүртэл хааж байгаагаа мэдэгджээ.

Хятад улсад коронавирусийн дэгдэлт буурч байгаатай холбогдуулан тус компани өнгөрч буй долоо хоногт тухайн улсад байрлах 42 дэлгүүрээ нээж, хэвийн ажиллагаанд шилжүүлсэн . Гэсэн хэдий ч дэлхийн бусад улс орнууд дахь дэлгүүрүүдээ түр хугацаагаар буюу гуравдугаар сарын 27-ныг хүртэл хааж байна. Коронавирусийн тархалтыг зогсооход чиглэсэн энэхүү арга хэмжээний хүрээнд дэлгүүрүүд хаагдсан ч Apple-ийн үндсэн ажилтнуудын хувьд цалинтай байх бөгөөд онлайн худалдаа хэвийн үргэлжлэх юм.

Мөн Apple компаний гүйцэтгэх захирал Тим Күк “Манай компаниас Covid-19-ийн тархалттай тэмцэх үйлсэд  15 сая.долларыг хандивласан” хэмээн баасан гарагт мэдээллэжээ. Коронавирусийн тархалтын голомт Хятадад өндөрлөж, бусад улс орон, бүс нутагт тахлын голомт шилжсэн нь энэ мэтчилэн харагдаж байна.

Tell Us What You Think
0Like0Love0Haha0Wow0Sad0Angry