Ямар ч тохиолдолд үгээр илэрхийлэх боломжгүй зүйлсийг эможигоор илэрхийлж болдог. Сүүлийн саруудад дэлхий нийтийн анхаарал хандуулж буй гол сэдэв болох коронавирус хүмүүсийн сошиал харилцаанд ч нөлөө үзүүлжээ.
Emojipedia вэб сайт коронавирусийн халдвар гарснаас хойш твиттерт хүмүүсийн хамгийн их ашигласан 12 эможиг нэрлэжээ. Тэдгээр нь ихэвчлэн эрүүл мэндийн холбогдолтой эможи байгаа аж.
Тэд гуравдугаар сарын 7-8-нд нийт 49621 жиргээг шүүж үзсэнээс:
- Микробны эможи – 42.09 хувь
- Масктай эможи – 35.82 хувь
- Дотор муухайрч буйг илэрхийлсэн эможи – 5.38 хувь
- Найтаалгаж байгааг илэрхийлсэн эможи – 5..07 хувь
- Савангийн эможи – 3.67 хувь
- Бөөлжиж буй эможи – 2.85 хувийг тус тус эзэлжээ.
- Ялангуяа хоёрдугаар сарын сүүл үеэс хойш микроб, масктай эможиний хэрэглээ эрс нэмэгдсэн гэж Emojipedia вэб сайтын зан төлвийн шинжээч Кэйт Брони ярьсан байна. Тэгвэл Coronavirus, COVID-19, COVID19 гэсэн үг орсон 200 мянган жиргээг шинжилж үзэхэд 😂 эможиг хамгийн түгээмэл ашигласан байжээ.