“A Quiet Place Part II” киноны нээлт Коронавирусийн улмаас хойшиллоо

Найруулагч Жон Красински өчигдөр орой буюу гуравдугаар сарын 12-нд өөрийн твиттер дээрээ “A Quiet Place Part II” киноны нээлт Коронавирусээс болоод хойшилж байгаа тухай мэдээлжээ. Хуучин хуваарь ёсоор бол гуравдугаар сарын 20-нд нээлтээ хийх байлаа. Шинэ тов хэзээ зарлагдах нь одоогоор тодорхойгүй байна.

Красински Твиттер дээрээ: “Quiet Place киноны бүх шүтэн бишрэгчиддээ, Миний хамгийн ихээр бахархаж байгаа зүйл бол хүмүүс бүгд хамтдаа явж энэ киног үзнэ хэмээн ярьсан. Гэвч дэлхий дахинд тохиолдоод буй энэ нөхцөл байдлаас үүдэн яг одоо тэгэх зөв цаг нь биш гэж бодож байна. Та бүхэн ч бас бидэн шиг энэ киног үзэхийг үнэхээр их хүсэн, тэсч ядаж байсан байх. Гэвч би киног бүгдээрээ хамт үзэж чадах боломжтой өдөр ирэх хүртэл хойшлуулан хүлээх боллоо.”

Коронавирусээс болон хойшлогдож буй кино ганцхан энэ биш юм. Мөн Бондын шинэ анги “No Time To Die” дөрөвдүгээр сард нээлтээ хийх байсан ч арваннэгдүгээр сарын 12 болж хойшилсон юм. Мөн “Peter Rabbit 2” энэ сард гарах байсан ч наймдугаар сар болон хойшилсон.

Tell Us What You Think
1Like0Love0Haha0Wow0Sad0Angry